Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 7.5...11.6 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 9.4...9.5 градус дулаан, өндөр уулын сумдаар 4.1...6.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 14-23 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар -3...-10 градус хүйтэн бол хамгийн хүйтэн Дуут суманд -10.0 градус байлаа. Нийт сумдын нутгаар шөнөдөө хүйтэн байлаа. Нийт нутгаар агаарт +30.0 градусыг давж халсан өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур +10...+17 градус дулаан байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 36...50 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -6...-14 градус хүйтэн байлаа. Хөрсөн дээр +40.0 градусыг давж халсан хоногийн тоо Дөргөн, Мөнххайрхан, Дуут, Мөст, Алтай сумдаас бусад сумдын нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байна. Мянгад суманд хөрсөн дээрээ +50 хэм хүрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Зэрэг суманд хур тунадас ороогүй. Бусад сумдын нутгаар нийт 24.6 мм хур тунадас орсон. Хамгийн их нь Чандмань суманд 5.0 мм тунадас орсон бол бусад сумдын нутгаар 0.3...2.8 мм тунадас оржээ.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Салхины хамгийн их хурд Зэрэг суманд 38 м/с, Дарви суманд 28 м/с, Дөргөн, Мөст сумдад 24 м/с, бусад сумдын нутгаар 10-22 м/с хүчтэй, явган болон шороон шуурга шуурлаа.
Ургамал: 4 дүгээр сарын 20-ны байдлаар Дуут, Дарви, Мөнххайрхан сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээгүй байна. Эдгээр сумдын нутгаар хүчтэй салхи шуургатай мөн хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн агаар хөрсөндөө хасах градустай хонож байгаа тул ургамал цухуйж эхлээгүй. Бусад сумдын нутгаар ургамлын ургалтын цухуйлтын үе шат эхэлсэн. Ургамлын өндөр нь 1-2 см байна. Ихэнх сумдын нутгаар агаарын харьцангуй чийг 30 хувиас доош орсон хоногийн тоо 2-10 өдөр ажиглагдсан байна. Хуурайшилт ихтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог,бод мал төллөж байна. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын нөхцөл таатай бус хүчтэй салхи шуурга ихтэй байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан. Нийт нутгаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, зарим сумдад малын хорогдох зэрэг таагүй нөхцөл бүрдсэн. Ихэнх сумдад сумдад төлөөлөх ургамал цухуйж эхэлсэн. Дуут, Дарви, Мөнххайрхан сумдын нутгаар хөрсний чийг бага агаар хөрсөндөө ихэвчлэн хасах градустай хонож байгаа учраас ургамал цухуйж эхлээгүй байна
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 24.6 мм хур тунадас орсон.
- 10 хоногийн сүүлээр нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдсан. Салхины хурд зарим сумдад 38 м/с хүрсэн
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа 2024 оны 4 дугаар сарын 21